Үйлчилгээний нөхцөл
Хүчин төгөлдөр: 2026-05-28 · Сүүлийн засвар: 2026-05-28
Эдгээр Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл") нь Expert Management ХХК-ийн өмчилсөн, удирддаг BizAI Market (цаашид "Платформ", "бид") үйлчилгээг ашиглахад хэрэглэгчид (цаашид "Хэрэглэгч", "та") дагах нөхцлийг тогтооно.
1. Үйлчилгээний тодорхойлолт
BizAI Market нь жижиг дунд бизнест зориулсан AI шийдлийг түрээслэх, худалдан авах онлайн маркетплейс. Бид өөрөө боловсруулсан болон гуравдагч этгээдийн AI шийдлийг түгээдэг.
2. Бүртгэл ба нэвтрэх
Платформ ашиглахын тулд хүчинтэй имэйл хаягтай бүртгэл шаардлагатай. Та өөрийн бүртгэл, нууц үг, API key-ийн нууцлалыг хариуцна. Хууль бус, хуурамч мэдээллийг хориглоно.
3. Хэрэглээний хязгаар
Тарифаас хамаарч сар бүрийн дуудлагын тоо хязгаарлагдана. Хэт ашиглалт буюу abuse илрүүлсэн тохиолдолд бид үйлчилгээг түр зогсоох эрхтэй. Дараах үйл ажиллагааг хатуу хориглоно:
- Хууль бус контент (хүчирхийлэл, хүн худалдаа, мансууруулах бодис, г.м) үүсгэх
- Зохиогчийн эрхэд халдсан контент
- Платформын аюулгүй байдалд халдах, prompt injection хийх
- API key-ийг 3 дахь талд дамжуулах
- Уралдаант хувийн AI marketplace бүтээх зорилгоор reverse-engineer хийх
4. Төлбөр ба нэхэмжлэх
Бүх үнэ Монголын төгрөг (MNT)-аар. Бизнес+ тарифт И-баримттай PDF + XML нэхэмжлэх автоматаар үүснэ. Төлбөр сар бүр урьдчилан, цуцлах нь дараагийн сараас хүчинтэй.
Та цуцлахаас өмнө төлсөн төлбөр буцаагдахгүй. Ажиллагаа дутагдсан бол tier credit олгоно.
5. AI шийдлийн хариуцлага
AI-аар үүсгэсэн агуулга нь алдаатай эсвэл буруу байж болзошгүй. Та эцсийн зөвлөгөө, шийдвэрийг өөрөө хариуцна. Бид:
- AI-ийн гаргасан хууль, эмчилгээний, санхүүгийн зөвлөгөөнд хариуцлага хүлээхгүй
- "Powered by Claude/GPT/Mistral" гэх мэт vendor disclosure-ийг шийдэл бүрд харуулна
- Liability cap 12 сарын төлбөртэй тэнцүү
6. Оюуны өмчийн эрх
Платформын код, дизайн, бренд нь Expert Management ХХК-ийн өмч. AI-аар үүсгэсэн output нь хэрэглэгчийн өмч; бид cross-grant хийхгүй. Үнэгүй tier дээр үүсгэсэн контентыг бид internal product improvement (training-д биш)-д ашиглаж болно.
7. Дата ба нууцлал
Дата хадгалалт, хэрэглээ нь манай Нууцлалын бодлого-д заасан. МУ-ын Хувийн нууцын тухай хууль (2021) дагана. Та аливаа үед export + delete хийх эрхтэй.
8. Гэрээ цуцлах
Та хүссэн үедээ хяналтын самбараас цуцалж болно. Бид:
- 30 хоног notice-ээр гэрээ цуцлах эрхтэй
- Нөхцөл зөрчсөн тохиолдолд шууд таслах эрхтэй
- Цуцалсны дараа дата 30 хоног хадгалж, дараа нь устгана
9. Эрх зүйн зөрчил
Энэ Нөхцөл нь Монгол Улсын Иргэний хууль, бусад холбогдох хуулиар зохицуулагдана. Маргааныг эхлээд хэлэлцээний журмаар, шийдэгдээгүй тохиолдолд Улаанбаатар хотын Анхан шатны иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.
10. Холбоо барих
Хууль зүйн асуудлаар: [email protected] · Expert Management ХХК · Сүхбаатарын талбай, Central Tower 7, Улаанбаатар 14200, Монгол Улс.